|
Видео

Шинэ мэдээ

Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга эхэллээ

“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга  өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Шилийгол аймгийн төв Шилийнхотод эхэлсэн юм.

Их Британи, Герман, Франц, Итали, Испани, Швейцар зэрэг 10 гаруй орны сошиал одод, мэргэжилтэн, эрдэмтэд, мөн Синьхуа агентлаг, Хятадын төв радио телевиз, Хятадын Ардын өдрийн сонин зэрэг төв хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 40 гаруй сэтгүүлчид Шилийн гол аймаг, Хянган аймгаар зочилж, Өвөр Монголын экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжил, хүн байгалийн эвсэг зохицонгуй зэрэгцэн оршиж буй ололт амжилт жич Өвөр Монголын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, үндэстэн ястны эв нэгдэл, хөгжил дэвшил, ард түмний амьжиргааны төвшийг сайжруулах зэрэг бодлогын давуу тал, хөгжлийн ололт амжилтын тухай ойлгох болно. Мөн хил орчмын иргэдийн нийгмийн хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргалтай амьдралыг бүрэн харуулж, шинэ эриний Хятадын хүний эрхийн түүхийн Өвөр Монголын бүлгийг хүмүүст мэдээлэх болно.

Энэхүү арга хэмжээг ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн Хүний эрхийн товчоо санаачилж,Хятадын олон улсын телевизийн сүлжээ, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж, 08-р сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх болно.

Мөн өдрийн үдээс өмнө сэтгүүлчдийн багийнхан Шөүфан Шилйин голын бяслагийн соёлын аж үйлдвэрийн паркийн цехэд зочилж, сүүн бүтээгдэхүүн,бяслагийн тухай түүх, үйлдвэрлэлийн арга технологи, шим тэжээлийн үнэ цэнийн талаар ойлгосон байна.

Уг парк нь орон нутгийн сүүн бүтээгдэхүүнээр гол болгосон, аялал жуулчлал, амралт зугаалга, худалдааны талбарыг нэгтгэсэн 3А зэрэглэлийн жуулчны бааз юм. Энэ нь мөн Шилийнгол аймгийн хамгийн том үйлдвэр байж, үйлдвэрлэл, боловсруулалтын хамгийн өндөр стандарт, хамгийн бүрэн гүйцэд туслах үйлчилгээ бүхий хүнсний үйлдвэрийн парк болох юм. Өдгөө тус паркт сүү, сүүн бүтээгдэхүүний нэрийн 14 брэнд суурьшсан бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүний 500 шахам худалдаа эрхлэгчид хамтран ажиллаж, цагаан идээний тухай соёлыг түгээж байна.

 

 

Зохиогч: Б.АРИУХАН, Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler