|
Видео

Шинэ мэдээ

Дараах замуудыг хааж, шинэчилнэ

Дараах замуудыг хааж, шинэчилнэ

 

Зам засвар болон шугам сүлжээний ажлын хүрээнд ДЦС-3 зүүн хойд уулзвараас ДЦС-3 баруун хойд уулзвар хүртэл авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэнэ. Тодруулбал, тус замыг наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас хааж, наймдугаар сарын 7-ны 06:00 цагт нээнэ.

Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Монгол талын хөрөнгө /9б магистраль, дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил/-ын хүрээнд Моносын уулзварын авто замыг 2025 оны наймдугаар сарын 4-ний оройн 22:00 цагаас 2025 оны наймдугаар сарын 8-ны оройн 22:00 цаг хүртэл хэсэгчилэн хааж дулааны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Төслийн хүрээнд хийгдэх уг ажил нь Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах, дэд бүтцийг өргөтгөх зорилготой бөгөөд дээрх хугацаанд автозамыг хэсэгчилэн хаах тул иргэд, жолооч та бүхнийг төлөвлөсөн чиглэл, замын хөдөлгөөндөө зохицуулалт хийхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler