|
Видео

Шинэ мэдээ

Лайваар мөнгө залилдаг шинэ төрлийн гэмт хэрэг нэмэгджээ

Лайваар мөнгө залилдаг шинэ төрлийн гэмт хэрэг нэмэгджээ

 

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж буйгаар цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хэлбэрээр сугалаа зарлаж, иргэдийг төөрөгдүүлэн, мөнгө залилан авах тохиолдол олноор бүртгэгдэх болсон байна.

Залилагчид “Азтан болоорой”, “Сугалаанд оролцоод мөнгө хожоорой” гэх мэт уриа үгс ашиглан мэргэжлийн төвшинд харагдуулахуйц орчныг бүрдүүлж, шууд дамжуулалт хийдэг байна. Иргэдийг итгүүлэхийн тулд сугалаа болгонд үнэ, тоо ширхэг тогтоож, азтан болсон хүнд “Та хожлоо, баяр хүргэе. Одоо 2 хувийн шимтгэл төлөөд мөнгөө аваарай” гэх мэтээр мөнгө шилжүүлэхийг шаарддаг.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан:

  • Ийм төрлийн лайв үзэхгүй байх
  • Сугалаанд оролцохгүй байх
  • Тохиолдол бүрд “report” хийх
  • Ойр дотнынхноо сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler