|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлт гарчээ

Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлт гарчээ

 


Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг бичлэгээр харуулсан. Улмаар уг бичлэгт гарсан иргэн нь жүжигчин Т.Билэгжаргал болох нь батлагдаж, ихээхэн шүүмжлүүлсэн юм. Мөн уг бичлэгт хар тамхи хэрэглэсэн үедээ ээжийгээ зодож байгаа нь ил болсон тул түүнийг мансууруулах бодис хадгалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон билээ. 

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 21-ний өдөр хэлэлцээд, шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Учир нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд "...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна.

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler