|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32
22-01-2025, 18:29
22-01-2025, 18:25

НЦУГ: Цагдааг мөргөөд зугтсан этгээдийг Дарь-Эхэд машинаа орхиод, Сүхбаатар дүүрэгт зочид буудалд байхад нь олж тогтоосон

НЦУГ: Цагдааг мөргөөд зугтсан этгээдийг Дарь-Эхэд машинаа орхиод, Сүхбаатар дүүрэгт зочид буудалд байхад нь олж тогтоосон

 

Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.


Тэрбээр "Чингэлтэй дүүргийн Тасганы овоо орчимд 16 цаг 50 минутын орчимд үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан байна. Тухайн үед хөдөлгөөний нягтрал их байсан учраас албан хаагч хяналт тавьж ажиллаж байх явцад Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэл үргэлжилсэн цагаан шугамыг давж эргэх үед алба хаагч очиж шаардлага тавьсан байна. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Г нь алба хаагчийн шаардлагыг үл биелүүлж, мөргөөд зугтаасан нь тогтоогдсон. 

Жолоочийг эрэн сурвалжлах ажиллагаагаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд байхад нь олж тогтоосон. Согтуурлын зэргийг тогтооход 2.96 хувь гэж гарсан. Тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эх орчимд байрлах орон сууцны хорооллын дунд үлдээсэн байсныг тогтоож, саатуулах хашаанд оруулсан. 

Алба хаагчийн хувьд эмнэлгийн байгууллагын тусламж авсан. Одоогоор биед учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна.

Дээрх хэргийг Эрүүгийн хуулийн  23.1 дэх хэсэгт зааснаар шалгатын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler