|
Видео

Шинэ мэдээ

Ө.Шижир: Монголчууд байгалийн баялгаа ухаалаг зарцуулах, өгөөжийг нь шударга хүртэх эрхзүйн орчин тавигдсан

Ө.Шижир: Монголчууд байгалийн баялгаа ухаалаг зарцуулах, өгөөжийг нь шударга хүртэх эрхзүйн орчин тавигдсан

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.1, 5.4, 5.5, Үндэсний баялгийн сангийн 11.1.2-т тус тус заасан ашигт малтмалын орд газруудын үйл ажиллагаанаас ард түмэнд үр өгөөжийг хүртээх асуудал, төр нийтийн өмчийн асуудлуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд 2025.01.31-ны өдөр асуулга тавьсан.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж, Монголчууд байгалийн баялгаа Үндсэн хуулийнхаа дагуу хөгжингүй орнуудын жишгээр ухаалаг зарцуулах, өгөөжийг нь шударга хүртэх эрхзүйн орчин тавигдсан. Энэ бол олон жил ард түмэнд хүлээлт үүсгэсэн, авлигын системийн эсрэг тэмцлийн ялалт, том амжилт байлаа.
2007 онд УИХ - н 27 дугаал тогтоол гарч 16 ордыг стратегийн ордод хамруулах, 39 ордыг хамруулах ажлыг хийж гүйцэтгэх талаар тэр үеийн Засгийн газарт даалгасан байдаг.
Гэтэл энэ тогтоол хэрэгжих байтугай эсрэгээрээ стратегийн ордуудаа алдаж дууссан. 2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудаг стратегийн ордыг Энержи Ресурс компанид шилжүүлсэн, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг гадаадын компанид 100 жилээр шилжүүлэхийг завдсан байдаг.
Энэ мэтээр 16 стратегийн ордын 9 нь төрийн эзэмшилд ороогүй. Энэ бүхэн бол Үндэсний баялгийн санд төвлөрч, нийт монголчууд өгөөжийг нь хүртэх учиртай байгалийн баялаг.
Тиймээс миний бие УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараахь асуулгыг тавилаа:
- УИХ 2007 онд 16 ордыг стратегийн ордод хамруулсан атал талаас илүүг нь яагаад төр эзэмшээгүй талаар,
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ордуудын 34 ба түүнээс дээш хувийг төрийн мэдэлд авах ажлын явцын талаар
- УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэргүйгээр 2015 онд Энержи Ресурс компани гадаадын аж ахуйн нэгжтэй байгуулж, үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн талаар,
- Дээрх баримт бичгийн үр дүнд 13.97 тэрбум юанийн алдагдлыг дурдаж, цаашид энэ алдагдлыг нэхэхгүй болсныг гадаадын аж ахуйн нэгж дурдсан байна. Энэ нь улсын эрх ашгийг хангах чиглэлгүйгээр Энержи Ресурс компанийн байгуулсан хэлэлцээр нь хөрш хоёр улсын найрсаг харилцаанд сэв суулгах хүртэл эрсдэл үүсгэж болох байсан бөгөөд энэ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлсэн албан тушаалтнуудаас тодруулга авах талаар,
- С.Баярын Засгийн газар 2008 онд яагаад нөхөн төлбөр гэдэг үндэслэлээр мөнгөн хөрөнгө биш стратегийн нүүрсний ордыг Энержи Ресурс компанид эзэмшүүлсэн талаар
- Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд Энержи Ресурс компанид нөхөн төлбөр болгож, 2012 оны ам.долларын ханшаар 60.3 сая ам.доллар олгосон талаар тус тус асуулга тавилаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Jacobroyal

  • 2025-02-14
  • bodyrslm.ru/ - Перейдите на сайт, чтобы узнать больше о наших кухнях.
  • MichaelRit

  • 2025-04-08
  • Привет любителям деталей!
    Чат GPT в Telegram — ваш многофункциональный ассистент для разных задач. Будь то генерация текстов, разработка кода или помощь с домашней работой, чат GPT программирование справится с любым вызовом. Попробуйте создатель статей ChatGPT — результаты превзойдут ожидания!
    Узнать больше: <a href="https://talkchatgpt.com/">https://talkchatgpt.com/</a>
    чат бот нейросеть писатель сочинений онлайн нейросети чат боты
    chat gpt бесплатно на русском

    Главное — начать, остальное придёт!
  • Rodneyesori

  • 2025-04-09
  • Привет тем, кто меняет правила!
    Чат GPT 4 — современный инструмент для анализа информации, создания отчетных документов и даже юридических консультаций. Используйте чат GPT для оптимизации бизнес-процессов, чтобы сократить время на рутинные задачи, или чат GPT перевод для бизнеса обеспечит качественную работу с документами на разных языках. Все возможности доступны бесплатно!
    Ссылка на проект: <a href="https://yarchatgpt.ru">https://yarchatgpt.ru</a>
    доступ к chatgpt сзе бот нейросеть онлайн чат джимми
    генерация seo текстов chatgpt

    Ваши возможности шире, чем кажется!
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler