|
Видео

Шинэ мэдээ

Хуурамч, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хураалаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан "Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх” удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд Монгол улсын "Төрийн хяналт шалгалтын тухай”, "Ариун цэврийн тухай”, "Хүнсний тухай”, "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг хийлээ.

Хуурамч, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хураалаа
Хуурамч, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хураалаа
Хуурамч, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хураалаа

Шалгалтанд дүүргийн хүнсний захууд, хүнсний худалдаа эрхэлдэг 33 аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 162 иргэн хамрагдсан бөгөөдхүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээний бичиггүйгээр худалдаалах, хүнсний ногоо, өндөг, мах, сүү, цагаан идээг мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, жингийн баталгаажилтгүйгээр борлуулах зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Мөн цагаан будаа, элсэн чихэр, хадны чанамал, хүнсний ногоо, жимс, жимсгэний 8 дээж, цагаан идээ, мах махан бүтээгдэгдэхүүн, бууз баншны23 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан, хүнсний худалдаа эрхэлдэг 23 аж ахуйн нэгж, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлэв.


Шалгалтаар хадгалах хадгалалтын хугацаа дууссан 2 нэрийн 16 ширхэг,9 хайрцаг, 160700 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн /масло, зөөлөн чихэр/, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, шинжилгээ баталгаажилтгүй, улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн 4 ширхэг, 32000 төгрөгийн зөгийн бал, тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан 5 төрлийн, 37 ширхэг, 367500 төгрөгийн архи, 11 төрлийн 82 хайрцаг, 234800 төгрөгийн тамхийг хураан авч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, үнэлэх, орон тооны бус шилжүүлэн, 2 аж ахуйн нэгж байгууллагад 826.000, 23 иргэнд 345.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллалаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler