|
Видео

Шинэ мэдээ

Томуугийн өвчлөл 12 дугаар сарын эхээр оргил үедээ хүрдэг

Томуугийн өвчлөл 12 дугаар сарын эхээр оргил үедээ хүрдэг

 

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл өгөв. 

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан:

-Томуу томуу төст өвчний тархалтын түвшнийг таван үед хувааж үздэг. Улсын хэмжээнд 43 дугаар долоо хоногийн байдлаар  томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байна. Тархалтын түвшнээр авч үзвэл, ногоон түвшинд нэг аймаг, шар түвшинд нийслэл болон 17 аймаг, улбар шар түвшинд хоёр аймаг бүртгэгдсэн. Бид эдгээр аймгуудтай холбогдож арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлж байгаа. Насны хувьд авч үзвэл өвчлөгсдийн Харин 15 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд 77 орчим хувийг эзэлж буй. Энэ нь өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад томуугийн өвчлөл 5-9 насны хүүхдүүд дунд нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна.

 Арваннэгдүгээр сарын гуравны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 900 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэж оношлогдсон. Одоогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим орыг дэлгэн ажиллуулж байгаа. Орон нутгийн хувьд одоогоор орны ачаалал нэмэгдээгүй байна гэв. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler