|
Видео

Шинэ мэдээ

Орон нутгийн сонгууль бодлогын өрсөлдөөнгүй, бродюрын хэрүүл хийсээр дуусах нь

Орон нутгийн сонгууль бодлогын өрсөлдөөнгүй, бродюрын хэрүүл хийсээр дуусах нь

 

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа явж байна. Энэ сонгуулиар иргэд ирэх дөрвөн жилд аймаг, дүүрэг, сум, орон нутгаа удирдах нутгийн удирдлагаа сонгоно.
Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд мөрийн хөтөлбөр, ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх бодлогоо танилцуулж өрсөлдөх ёстой. Гэтэл хамгийн чухал нутгийн удирдлагаа сонгох сонгуулийг нийслэлд өрсөлдөж байгаа нам, эвслүүд бродюрын хэрүүл болгоод дуусгах шинжтэй. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын баг ч энэ хэрүүлийг улам дэвэргэж, хил дамнаж хэрүүлээ үргэлжлүүлэв. Уг нь олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг бий.
Сонгуулийн сурталчилгаа эхлээд тав хонож байна. Энэ хугацаанд нийслэлийн сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвслүүдийн сонгуульд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр, ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх бодлого бус бродюрын хэрүүлийг л иргэд сонгогчид үзэж, харж байна. Гэхдээ энэ хэрүүлийг туршлагатай, нийслэлийг ээлжлэн засагласан хоёр нам л хийгээд байгаа нь хоржоонтой. Төлөвшсөн улс төрийн нам бол төрийн сонгуулиа сонгодог утгаар нь явуулахад гар бие оролцож, хүчин зүтгэл гаргах ёстой байтал МАН, АН хоёр талд бродюр ярьсаар сонгуулийн сурталчилгааны хугацааг дуусгах нь. Энэ хэрүүлд нь хэвлэл мэдээллийнх нь ч татагдаад орчихлоо.
Гэхдээ энэ хэрүүл үнэхээр бодит уу, эсвэл ард иргэдийг талцуулж, орон нутгийн сонгуулиас анхаарлыг нь сулруулах гэсэн хуйвалдаан ч байж мэдэх юм. Тэгж хардах үндэс ч бий. Учир нь, эрх баригчид асуудлыг өөр зүгт чиглүүлэх иймэрхүү улс төрийн манифулци хийдэг болоод удаж буй. Магадгүй орон нутгийн сонгуулийн дараа бродюрын асуудал ногоон автобус, нүүрсний хэрэг шиг замхарна. Үнэхээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй албан тушаалтнууд бродюраар мөнгө хийсэн бол үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаж, тогтоох биз.
Түүнчлэн, улс төрийн хүрээнд Засгийн газар хамтран байгуулсан гурван нам нийслэлд ч хамтрах тохироо хийсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэрвээ үнэн бол сонгуулийн үр дүнгээр НИТХ-ын 44 төлөөлөгчид МАН, АН, ХҮН гурван намын нэр дэвшигчид сонгогдоно гэсэн үг. Улс төрийн хүрээнд гараад байгаа энэ яриа үнэн, худлыг сонгуулийн үр дүн харуулах биз ээ.
Ямартаа ч төрийн сонгуулийг түмний хэрүүл болгож буй нь МАН, АН-ынхан өөрсдөө юм. Зүй нь сонгуулийн үеэр намууд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, эрүүл мэтгэлцээн өрнөх учиртай. Харамсалтай нь, энэ удаагийн УИХ болоод орон нутгийн сонгуулиар бодлогын мэтгэлцээн гэдэг зүйл гарсангүй. Нөгөө талд иргэд, сонгогчдын хувьд аль дүүрэг, хороонд ямар хүн дэвшиж байгаа талаар ч бүрэн дүүрэн мэдээлэл алга. Иргэд, сонгогчдоо мэдээлээр хангаж, бодлогоороо өрсөлдөх учиртай намууд хил дамнаж хэрүүл хийсээр сонгууль дуусах нь.
https://itoim.mn/a/2024/10/01/society/doi?b0093241b6c79a4d409ddbb282c51d94

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler