|
Видео

Шинэ мэдээ

ХААН Банк маскотуудаа танилцууллаа

ХААН Банк маскотуудаа танилцууллаа

 

Хамгийн сайхан түүхийг хамтдаа бүтээхэд та бэлэн үү?

Харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгжих, санхүүгийн аяллынх нь алхам бүрд хамт байх эрхэм зорилго, алсын хараатай ХААН Банк цоо шинэхэн маскотуудаа олон нийтэд танилцууллаа. 

Тус бүрдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц төрх, онцлогтой эдгээр маскотууд харилцагч таны итгэлт зөвлөх байж, цахим шилжилтийн хөтөч болж, эко ногоон амьдралын хэв маягийг бүтээхэд туслахын зэрэгцээ банкны бүтээгдэхүүн үйлчилгээг таниулан сурталчлах, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгөх, банкны нүүр царай болох зорилготой юм.

Хамгийн сайхан түүхийг хамтдаа бүтээхийг уриалагч ХААН Банкны маскотуудыг танилцуулъя.

1. ТӨСӨӨЛЛИЙГ БҮТЭЭГЧ IT МАСТЕР ДИЖИ (DIGI)

ДИЖИ бол таны төсөөлснөөс ч илүүг хийж гүйцэтгэх онцгой чадвартай сониучхан робот юм. Тиймдээ ч баатрын хар нөмрөгтэйгөөр дүрсэлсэн учраас хэзээд танд туслахад бэлэн байх болно.

ДИЖИ нь дижитал гэсэн үгний товчлол бөгөөд ХААН Банкны бүхий л дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг төлөөлөх болно.

зураг
 

2. ҮРГЭЛЖ ШИНИЙГ СЭДЭГЧ ЖИЖИ (JIJI)

ЖИЖИ-г илэрхийлэх хамгийн гол тодорхойлолт бол чөлөөт сэтгэлгээ. Түүний хувьд аливаа зүйлд “хайрцаг”-лагддаггүй, бүхнийг шинээр, өөрөөр сэтгэж, хамгийн галзуу санаануудыг гаргадаг.

Түүнтэй хаа нэгтээ таарвал та ХААН Банкны харилцагчдадаа зориулсан урлаг, спортын арга хэмжээ, санхүүгийн боловсрол, хүүхдэд зориулсан болон энтертайнмент үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.

зураг
 

3. БҮХНИЙГ УРГУУЛАХ ШИДТЭЙ МӨЖИ (MOGI)

Өсөж, ургаж, улам дэлгэрэхийг бэлгэдэн МӨЖИ-г бид ногоон өнгөөр бүтээсэн. Эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн уг маскот ХААН Банкны “ногоон” бүтээгдэхүүн үйлчилгээ болон ХААН Банкны Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлууд, хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй Тогтвортой хөгжлийн талаарх цогц мэдээллийг танд өгөх болно.

зураг
 

Ингээд төсөөллийг тань бодит болгогч, шинийг сэдэгч, бүхнийг ургуулагч, онцгой ур чадваруудтай ХААН Банкны маскотуудыг танд танилцууллаа. Хаа нэгтээ таарвал танихгүй өнгөрүүзэй.

ЭНД дарж өхөөрдөм маскотуудын танилцуулгыг үзээрэй.

 Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.