|
Видео

Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: Нүүрсний уурхай, автомашин шатжээ

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 42 дугаар хорооны “Шинэ-Үе” хотхонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:18 цагт очиход 4х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 19 дүгээр хорооны “Номуун” эмнэлгийн хойд талд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 16:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:47 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 8 дугаар багт байрлах нүүрсний уурхайд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:05 цагт очиход уурхайн Уулын 3 дугаар хэсгийн 50х20 метрийн хэмжээтэй мөргөцөгт нүүрс уугиж байсныг 10 цаг 49 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Оюут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:28 цагт очиход 6х3 метрийн хэмжээтэй модон байшингийн галлагааны хэсэг болон хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хорооны Ар гүнтийн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 19 км замыг туулан 16:18 цагт очиход иргэн А-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Тарвагатай багийн “Нарийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 193 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 10.17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 25 км замыг туулан 21:20 цагт очиход иргэн У-ийн суудлын автомашин бүрэн шатсан байсан.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Төгөл багийн Төгөлийн 5Б дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 04:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:47 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х3 хэмжээтэй амбаарт эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэрХэнтий аймаг, Батноров сум. Бэрх 7 дугаар багийн “Суварга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 73 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км, Бэрх тосгоноос урд зүгт 15 км/-т Хээрийн түймэр гарсан гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид сумын мэргэжлийн ангитай хамтран 15 минут ажиллаж 16:05 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж Бэрх хотын Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар гал түймэрт 24 га орчим талбай шатсан хэмээн ОБЕГ-аас сэрэжмлүүлэг мэдээг өгөв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler