|
Видео

Шинэ мэдээ

“Хятад орныг танин мэдэх”·Өвөр Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ

Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа зөвлөх ноён Жан Мүшин, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга ноён Жян Шиньхүй, Монгол Улсын Соёлын Яамны Тарийн нарийн бичгийн дарга зэрэг хүндэт зочдоос гадна Хятад, Монголын Засгийн газрын холбогдох газар, соёлын байгууллага, их дээд сургууль, хэвлэл мэдээлэл, аж ахуйн нэгж, нийгмийн бүх салбарын төлөөлөгчид, Хятад болон гадаадад оршин суугаа Хятадын иргэдийн төлөөлөл оролцлоо.

  ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхүй

   ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга ноён Жян Шиньхүй арга хэмжээг тууштай дэмжиж ирсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын Соёлын Яам болон бусад холбогдох газруудад БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлээд:

- "Хятад орны танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд Монголд хэд хэдэн удаа зохион байгуулагдаж байна. Бид Хятад, Монгол хоёр орны найрамдлын үндсэн зарчим болон ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үндсэн зорилгыг баримталсаар ирсэн бөгөөд уламжлалт найрамдалт харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын иргэдэд Хятад болон Өвөр Монголыг ойлгуулахыг зорьж байгаа юм. Хөршүүд харилцах тусам ойртож, найзууд нөхөрлөх тусам илүү ойлголцдог. Бид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга"-ыг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр орны боловсрол, хэвлэл мэдээлэл, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад, Монгол хоёр орны орчин үеийн хөгжилд хувь нэмэр оруулж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий хоёр орны ирээдүйн хамтын нийгэмлгийг байгуулахыг зорьж байна гэлээ.

   Соёлын өдрүүд 09-р сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлэх бол тус өдрүүдэд Хятадын кино өдрүүд, соёл урлагийн тоглолт, уран сайхны олон ангит кино бэлэглэх ёслол, Монгол анагаах ухааны эмч нарын үнэ төлбөргүй сайн дурын үзлэг эмчилгээ, дууны уралдаан зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Х.Баянмөнх, Э.Тэргүүн, Б.Туяа
Найруулагч: Б.Т
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler