| |
Видео
Шинэ мэдээ
МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ
Монголын залуучуудын холбоо гэж өндөр настай арвин түүхтэй байгууллагын тав дахь ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од томоохон зан үйл хийж яваа сурагтай. Тэрээр Орос, Монголын бөө нарыг цуглуулж "Ээж мод"-ндоо Сэлэнгэ аймгаа даатгаж том тахилга үйлдсэн гэнэ. Энэ талаар нутгийн олон ам дамжин шуугиж байна.
Ингээд харахаар МЗХ-ны удирдлагын суудал онгод тэнгэрийн даллагатай болсон бололтой. Учир нь О.Гэрэлт-Одын өмнөх ерөнхийлөгч А.Мөнхбат бөө болсон гэх юм билээ. Тэгвэл дараагийнх нь ерөнхийлөгч О.Гэрэлт-Од мөн л онгод тэнгэрүүдтэй холбогдож яваа юм байна. Ямартай ч ийм том тахилга үйлдэхээр хоёр орны бөө нарыг цуглуулж нутаг орон, зон олноо даатгаж байна гэхээр түүний шүтлэг нэлээд хүчтэй, дээгүүр заллагатай байх нь ээ.
Эх сурвалж: scandal.mn