|
Видео

Шинэ мэдээ

"АПУ"-ийн угшилтай "Сэлэнгэтариа" компани ХААДС-аас авсан 695 сая төгрөгийн зээлээ ТӨЛӨӨГҮЙ байна

"АПУ"-ийн угшилтай "Сэлэнгэтариа" компани ХААДС-аас авсан 695 сая төгрөгийн зээлээ ТӨЛӨӨГҮЙ байна

 

Төрөөс хэрэгжүүлж байгаа зээл тусламж, хөтөлбөрт хамрагддаг тоотой хэдэн компани байна гээд хэлчихвэл буруудахгүй. Өнөөдөр нийтэд ил болсон мэдээллийг харахад мөн л төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хамаарал бүхий хүмүүс, ААН зээл авч, түүнийгээ төлөлгүй "замхруулчихсан" тохиолдлууд хэд хэд байна. Жишээ нь, хөнгөлөлттэй болгоноос зээл авсаар банк болон тусгай сангуудыг дампуурахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа нэгэн бол Б.Ундармаа. Тэрбээр энэ удаад ХААДС-аас мөн дутсангүй, 7,5 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй байна. 

 

Энэ жишгээр өнгөрсөн сард Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар хэсэг бүлгээрээ нэр дурьдагдаж байсан "АПУ" ХК-ийн угшилтэй П.Бат-Эрдэнэ  ХААДС-аас зээл авсан хүмүүсийн дунд дурдагдаж байна.

 

Сануулахад,  П.Бат-Эрдэнэ нь Хөгжлийн банкнаас Сэлэнгэ тариа, Эг тариа, Орхонтариа компаниудаараа зээл авсан асуудал хөндөж байв. Тэрбээр Хөгжлийн банкны эх үүсвэрээс ХААН банкаар дамжуулан Сэлэнгэтариа ХХК-иараа 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Улмаар 1,5 тэрбум төгрөгийн зээлээсээ 2021 нэгдүгээр сарын 4-ний өдөр өөрийн ам.долларын зээлийг 361,4 сая төгрөгөөр буюу 118 мянга ам.долларын зээлийг төлж хаасан баримт дэлгэгдсэн.  П.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан П.Батхүү агсны дүү юм. Мөн Сэлэнгэ тариа ХХК нь тариалсан улаанбуудайгаа АПУ ХК-ийн охин компани болох "Спирт Бал Бурам” компанид нийлүүлдэг байна. 

 

 

Тэгвэл өнөөдөр нийтэд ил болсон Хөдөө аж ахуйг дэмжих сангаас П.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэтариа компианаараа зээл авч 694 сая төгрөг төлөөгүй байна. 

 

П.ГОО
http://www.shuud.mn/a/548634

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler