|
Видео

Шинэ мэдээ

ТОДРУУЛГА: Хоёр настай хүүхдийг багш зодоогүй, хаалганд САНААНДГҮЙ ЦОХЬСОН

ТОДРУУЛГА: Хоёр настай хүүхдийг багш зодоогүй, хаалганд САНААНДГҮЙ ЦОХЬСОН

 

Цахим орчинд нэгэн иргэн 93-р цэцэрлэгийн багш Хүүхдийг нь зодсон талаар өөрийн цахим хуудастаа нийтлээд байсан билээ. Тэгвэл энэ талаар 93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан тухай тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батцэцэгтэй холбогдож тодрууллаа. Тэрээр"Хүүхэд гэмтсэн асуудал нэгдүгээр сарын 20-ны өдрийн оройн 17:20 минутад болсон юм билээ. Хүүхдийн ээж "Багш зодсон" хэмээн нийтлэл оруулсан байсан. Камерын бичлэгт хүүхдийг үүдний хаалганаас угаалгын өрөө рүү аваад явж байгаа бичлэг үлдсэн. Тарах үеэр хүүхдийг хаалганы наана зогсож байхад цаанаас нь хүүхэд хаалгыг түлхэж, хаалганд мөргүүлсэн байсан. Ингээд багш сандрахдаа өргөөд явсан нь бичлэгт эвгүй харагдсан байх. Багш хүүхдийг угаалгын өрөө рүү дагуулан явж, нүүрийг нь угааж цэвэрлэсэн байсан. Бид энэ асуудлаар БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст байцаалт, мэдүүлэг өгөхөөр явж байна. Хамранд шүр орсон гэх асуудал хоёр сард гарсныг багш болон хүүхдийн ээж хэлээгүй өнгөрүүлсэн учир би мэдээгүй. "Багш их чанга дуутай байна, анхаараач" хэмээн охины ээж хэлж байсан. Хүүхдийн явдаг анги 30 хүүхэд бүртгэлтэй ч 20 хүрэхгүй хүүхэд явж байгаа. Хоёр багш хоёул 13, 14 жил ажилласан туршлагатай багш нар" гэв. 93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан тухай охины ээж цахим ертөнцөд хуваалцсан асуудлаар бид тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батцэцэгтэй холбогдож тодрууллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.