|
Видео

Шинэ мэдээ

Арабын болон Барууны зарим орон Кабул дахь ЭСЯ-аа хаахаар шийджээ

Арабын болон Барууны зарим орон Кабул дахь ЭСЯ-аа хаахаар шийджээ

 

ДУБАЙ. /Al Arabiya/. 
Арабын болон Барууны зарим орон Афганистаны нийслэл хот дахь дипломт төлөөлөгчийн газраа хаахаар шийдсэн гэж "Al Arabiya” телевизийн суваг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.  
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь "аюулгүй байдалтай” холбоотой аж. Чухам ямар орнууд Кабул дахь Элчин сайдын яамаа /ЭСЯ/ түр хаахаар болсныг эх сурвалжууд тодорхой хэлээгүй байна. 
 
Афганистаны "Hasht-e Subh” сонинд ням гарагт эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр, Саудын Арабын ЭСЯ-ны ажилтнууд тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарч, нутаг буцжээ.
 
Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь Афганистанд эрх мэдлийг булаан авсан хэт давруу үзэлтнүүдийн "Талибан” хөдөлгөөнийхний зүгээс ЭСЯ-ны ажилтнуудад мэргэжлийн үүргээ биелүүлэхэд тавьсан хязгаарлалтаас гадна, аюулгүй байдлаа хангахтай ч холбоотой байж магадгүй гэж эх сурвалжууд хэлсэн байна.
 
Саудын Арабын тал энэ мэдээлэлд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Үүнээс өмнө Пакистаны ГХЯ Афганистанаас дипломат ажилтнуудаа нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээллийг няцаажээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler