|
Видео

Шинэ мэдээ

Fitch: Зэсийн үнэ 2027 онд тонн нь $10,000 давахаар байна

Fitch: Зэсийн үнэ 2027 онд тонн нь $10,000 давахаар байна

 

Ирэх 5 жилд зэсийн үнэ тогтвортой өсөх төлөвтэй байгааг "Fitch Solutions” тооцооллоо

Ирэх таван жилд зэсийн үнэ тогтвортой өсөж, 2027 онд тонн нь 10 мянган ам.доллар, 2031 онд 11 мянга 500 ам.доллар давна гэж "Fitch Solutions” тооцоолсон байна.

Сүүлийн хоёр сарын хугацаанд зэсийн үнэ тонн нь 7700 ам.доллар орчимд байна. Өөрөөр хэлбэл гуравдугаар сарын оргил үеэсээ 21 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нөөц буурч, урт хугацаандаа дэлхийн хэмжээнд  зэсийн эрэлт нэмэгдэхээр байгаа ч ам.долларын ханш чангарч, эдийн засгийн өсөлт удааширснаар зэсийн үнэ сүүлийн саруудад уналттай байна.

Харин энэ оны зэсийн илүүдлийг харвал бага хэмжээгээр өсөх тооцоо гаргажээ. Улс орнууд шатах түлшнээс зайлсхийж "ногоон эрчим хүч”-д шилжиж буй энэ үед зэсийн эрэлт огцом нэмэгдэхээр байгаа юм.

Мөн зэсийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Чили, Перу, Австрали, Канад зэрэг улсын зэсийн зах зээлд шинэ төслүүд олноор хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр зэсийн нийлүүлэлт харьцангуй нэмэгдэх төлөвтэй байна.

https://bloombergtv.mn/news/g1t1q4

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler