![]() |
Оюутнуудын дүнг нэмж, мөнгө авсан багшийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 2.9 сая төгрөгөөр торгожээ
Оюутнуудын өгсөн мэдүүлэгт "...багш Эрдэнэ хичээлийн дүнг зориуд хангалтгүй үнэлж, утсаар ярьж, мессеж явуулж ...мөнгө нэхдэг, түүний шаардсанаар оюутнууд 15.000-100.000 төгрөгийг өгсөн...” талаар дурджээ. Прокуророос нэр бүхий оюутнуудын мөнгө өгч дүнгээ нэмэгдүүлсэн үйлдлийг "гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ бага, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг шүүх зөв гэж үзсэн байна.
Багш Эрдэнэ нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурортой ял тохиролцсон тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Эрдэнийг "хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
https://ergelt.mn/news/123/single/25268