| |
Б.Хөхөө: Төр дүр эсгэсэн хяналт, шалгалтаар малчдыг 10 жил мэхэлж байна
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутагт ураны Зөөвч-Овоо ордын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” ХХК-ийн туршилтын үйлдвэрлэл/олборлолтын үйл ажиллагаатай холбоотой олон ноцтой асуудлыг малчид гэрчилдэг. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан холбогдох мэргэжлийн байгууллага, хууль хяналтынхнаас бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 24, 25-ны өдөр “Бадрах-Энержи” ХХК-ийн ажилтай танилцаад буцсан. Тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Дорноговь аймгийн “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө ажлын хэсэг ямар байдлаар ажилласан талаар ярьсан юм. Мөн ажлын хэсгийнхэнд бодит байдлын талаар ойлголт өгөх зорилгоор малчид өвчилсөн мал авчирсан байв. Гэвч тэд малчдын нөхцөл байдалтай бус зөвхөн "Бадрах-Энержи" ХХК-ийн үйл ажиллагаатай л танилцах төлөвлөгөөтэй иржээ. Тиймээс эдгээр малыг нийслэлд авчран төхөөрч, шинжилгээнд өгөхөөр болсон юм. Ерөнхийдөө улиг болсон шалгалт, шинжилгээний дүгнэлт, түүнчлэн малчдад ирдэг дарамт шахалт малчдыг халшрахад хүргэдэг байна.
Цуврал №5
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: bolod.mn