|
Видео

Шинэ мэдээ

Олимпын медальт Б.Болортуяад хүндэтгэл үзүүлжээ

 "Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-д хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа, дасгалжуулагч Т.Сүхбаатар нарыг "Скайтел” группийн төлөөлөл болон Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр тамирчин Б.Болортуяад 25 сая төгрөг, Монголдоо үйлчилгээний алтан дугаар, дасгалжуулагч Т.Сүхбаатарт таван сая төгрөг, мөн Монголдоо үйлчилгээний алтан дугаар, 20 сая төгрөгийн Скайтел болон Скаймедиа үйлчилгээний эрхийн бичиг гардууллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.