|
Видео

Шинэ мэдээ

Эрдэмтэд үхрийг жорлонд шээлгэж сургажээ

Эрдэмтэд үхрийг жорлонд шээлгэж сургажээ

Германы Думмерсдорф дахь Тэжээвэр амьтдын биологийн хүрээлэн үхэрнүүдийг жорлонд шээлгэж сургажээ. Энэ нь дэлхийн дулааралтай тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж туршилт явуулсан мэргэжилтнүүд ярьсан байна. 

Үхэрнүүд хаа сайгүй ялгадсаа гаргаснаар шээсэнд нь агуулагддаг аммони нь хөрстэй урвалд орж, хүлэмжийн хийн нөлөө бүхий азотын исэл үүсгэдэг байна. Агаар мандалд ялгарч буй хийн 10 орчим хувь нь мал аж ахуйгаас гаралтай гэж үздэг аж.

Туршилтад 16 үхрийг оруулсан ба үхрийн шээсийг боловсруулалтад явуулдаг MooLoo /Loo- англиар жорлон гэсэн утгатай/ хэмээх жорлонгоор тоноглож өгчээ. Үхэрнүүдийг ээлж дараалан жорлонд оруулж, шээвэл амттан өгч урамшуулж байв. Дараа нь үйлдлийг нь ажигласан байна.  Хэрвээ өөрөө ороод шээж байвал урамшуулаад, хаана ч хамаагүй ялгадсаа гаргавал гурван секунд орчим усаар норгож байжээ. Туршилтын сүүлийн шатанд үхэрнүүд дуртай газраа шээхээ больсон байна. 

Нялх хүүхдийг хөтөвчинд суулгаж сургадагтай адил 10 хоног дасгалжуулсны дараа 16 үхэрнээс 11 нь 75 хувийн амжилттайгаар бие даан жорлон ордог болжээ. "15-20 удаа л ингэж шээлгэхэд маш хурдан сурч байсан" хэмээн туршилтад оролцсон Шинэ Зеландын Оклэндийн их сургуулийн биологич Линдсей Мэтьюз хэлжээ. 

Ийм жорлон нэвтрүүлснээр үхрийн шээсний 80 хүртэлх хувийг цуглуулж, агаарт аммиак тархах үйл явцыг 56 хувиар бууруулах бөгөөд амьтад цэвэр орчинд байх боломжтой гэж эрдэмтэд дүгнэсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler