|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин гурван төрлөөр өрсөлдөнө

Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин гурван төрлөөр өрсөлдөнө

"Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд оролцож буй Монгол Улсын шигээ багын тамирчдаас өнөөдөр дөрвөн тамирчин гурван төрлөөр өрсөлдөнө. Тодруулбал, буудлага спортын эрэгтэй гар бууны 25 метрийн олимпын хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ. Тэрээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23 дугаарт жагсаж байгаа. Өнөөдөр үлдсэн 30 сумаа буудах юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13 цаг 30 минутаас медалийн төлөө өрсөлдөх бөгөөд өнөөдөр явагдах хоёр дасгалаар буудлага спортын тэмцээнүүд өндөрлөж байна.

Токиогийн олимпын өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жингийн урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно. Энэ жинд "Лондон-2012" олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож байгаа. Тэрээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдах сугалаа татжээ. Чөлөөт бөхийн барилдаанууд 10.00  цагаас эхлэх бөгөөд манай бөх эхний зургаан барилдааны дараа дэвжээнд гарна.

Мөн хүндийг өргөлтийн тэмцээнд хүчээ сорих хоёр эмэгтэй тамирчин өнөөдөр өрсөлдөөнөө эхлүүлнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн +87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10.50 цагаас тэмцээнээ эхлүүлэх бол эмэгтэйчүүдийн -87 кг-д хүч сорих М.Анхцэцэгийн тэмцээн 14.50 цагаас эхлэх юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.