|
Видео

Шинэ мэдээ

Ж.Гүррагчаа нарын таван эрдэмтэнд "Хубилай хаан” медаль олгов

Ж.Гүррагчаа нарын таван эрдэмтэнд "Хубилай хаан” медаль олгов

 

Шинжлэх ухааны академи /ШУА/ байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд "Хубилай хаан” медалийг дотоодын 4, гадаадын 1 эрдэмтэнд олголоо.

Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал болох "Хубилай хаан” медалийг шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол улсын болон гадаадын эрдэмтэнд, мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд олгодог журамтай юм.

2008 онд бий болгосон уг нэр хүндтэй шагналыг Д.Баатар, Ж.Гүррагчаа, Л.Жаргалсайхан, Б.Цогтбаатар, И.В.Пузынин нарт олгожээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler