|
Видео

Шинэ мэдээ

Дэлхий дээрх хамгийн богино настай 10 амьтан

 

Дэлхий дээрх хамгийн богино настай 10 амьтан

 

Бодисын солилцоо, тархи бие махбодын харьцаа, хүрээлэн буй орчин болон бусад үл мэдэгдэх олон хүчин зүйлсийн нөлөө нь амьд биетүүдийн наслалтыг тодорхойлдог. Зарим амьтад 150-иас дээш жил амьдардаг бол зарим нь ердөө хэдхэн цаг л амьдардаг.

Энэ удаа бид дэлхийн хамгийн богино настай 10 амьтныг танилцуулж байна.

10. ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР ТУУЛАЙ

Наслалт: 8-12 жил

Туулай бол дэлхий дээр түгээмэл тархсан хөхтөн амьтдын нэг юм. Гэрийн тэжээвэр туулайнуудын дундаж наслалт дунджаар 8-12 жил байдаг. Өөх тосны хуримтлал, умайн хорт хавдар зэрэг нь тэжээвэр туулайд нөлөөлдөг анхдагч өвчин аж. Дээрх өвчлөлд эм туулай эр туулайнаасаа илүү өртөмтгий байдаг. Зохих эм, тэжээлээ хэрэглэхгүй байх нь үхлийнх нь нэг шалтгаан болдог байна. Мөн туулай бол үндэс малтаж иддэг амьтан. Тиймээс өндөр үндэслэгээтэй ногоо, жимс жимсгэнээр тэжээх нь туулайн эрүүл мэндэд олон сөрөг үр дагаврыг авчирна.

9. УСАН ГАХАЙ

Наслалт: Дөрвөн жил

Усан гахай бол Өмнөд Африкаас гаралтай хайр татам, нийтэч амьтан. Харамсалтай нь тэдний амьдрах хугацаа богино бөгөөд дөрөв жил орчим байдаг. Усан гахайнууд халдварт өвчинд өртөмтгий. Тийм учраас мал эмнэлгийн үзлэгийг тухай бүрд хийлгэх нь нэн чухал.

Зөв зохистой арчилгааны тусламжтайгаар усан гахайн амьдрах хугацааг дөрвөн жил хүртэл уртасгаж болно. Гэхдээ усан гахайд зонхилон тохиолдох чийг бам, хөл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг өвчнөөс ангид байлгах амаргүй аж.

8. ДЭЛЭНЧ ЗАГАС

Наслалт: Хоёр жил

Дэлэнч загас нь АНУ-аас гаралтай цэнгэг усны загас бөгөөд хоёр жил амьдардаг. Тэднийг далайн загаснуудыг бодвол харьцангуй урт насалдаг гэж судлаачид үздэг байна. Эмэгчин загас нь эр загасаа бодвол харьцангуй урт насална.

7. ХАМЕЛЕОН

Наслалт: Нэг жил

Пантер хамелеонууд нэг жилийн хугацаанд л амьдардаг. Тэд Мадагаскарын хойд ба зүүн хэсгээс гаралтай. Үнэндээ пантер хамелеон нь мөлхөгчид бодон хамелеоны гэр бүлийн дунд хамгийн богино насалдаг төрөл зүйлдээ ордог. Тийм ч учраас хосоо богино хугацаанд олдог. Сонирхолтой нь нас бие гүйцсэн хамелеонууд өндөглөж, өндөг нь хагарахаас өмнө нас бардаг байна. 

6. ГЭРИЙН ХУЛГАНА

Наслалт: Нэг жил

Гэрийн хулганы дундаж наслалт нэг жил байна. Гэхдээ мууранд бариулах, хордох гэх мэт урьдчилан таамаглах боломжгүй шалтгаанаар үүнээс богино хугацаанд ч нас барах эрсдэлтэй байдаг.

5. СОНО

Наслалт: Дөрвөн сар

Дэлхий дээр 5000 гаруй ялгаатай төрөл зүйлийн соно бий. Соно хамгийн ихдээ дөрвөн сар хүртэлх хугацаанд амьдарна. Гэхдээ ихэнх зүйлийн сононууд тийм ч удаан амьдардаггүй. Учир нь аалз, шувуу, мэлхий, гүрвэл гэх зэрэг амьтдын голлох идэш тэжээл нь соно байдаг. Мөн хүчтэй салхи болон цаг уурын бусад эрс тэс байдал нь авгалдайн өсөлт хөгжлийг зогсоох томоохон хүчин зүйл болдог байна.

4. ГЭРИЙН ЯЛАА

Наслалт: Дөрвөн долоо хоног

Ялаа бол хамгийн нийтлэг бөгөөд цухалдуулам шавж. Гэрийн ялааны амьдрах хугацаа нь дөрвөн долоо хоног байдаг. Тэд харин ч гадаад орчинд амьдардаг төрөл зүйлийн ялаанаас хавьгүй урт насалдаг аж. Эм ялаа бүр амьдралынхаа энэ богино хугацаанд 1000 хүртэл өндөг гаргадаг. Гарсан өндөг нь 8-12 цагийн дараа өт, өтнөөс хүүхэлдэй болно.

3. ДРОН ШОРГООЛЖ

Наслалт: Гурван долоо хоног

Дрон шоргоолж бол шоргоолжны бүлгийн эр гишүүд юм. Тэдний амьдралын мөчлөг ердөө гурван долоо хоногийн хугацаатай. Бид шоргоолжийг хамгийн ажилсаг шавж хэмээдэг ч энэ төрлийн шоргоолжнууд залхуу. 

Сонирхолтой нь дрон шоргоолж эмэгчин шоргоолжтойгоо ижилссэний дараа маш богино хугацаанд үхдэг. Хэдий богино насалдаг ч тэд бол шоргоолжны бүлэг оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

2. ГАСТРОТРИКС БИЧИЛ БИЕТЭН

Наслалт: Гурван өдөр

Гастротрикс бол далайд амьдардаг бичил биетэн юм. Тэд хамгийн ихдээ 3 миллиметр хүртэл өсдөг бөгөөд тунгалаг биетэй. Гастротриксийн амьдралын тойрог нь ердөө гурван өдрийн хугацаатай. Урсгал дагуу сэлж амьдардаг бөгөөд биеийн доод хэсэгтээ байрлах хэдэн зуун наалдамхай хоолойгоо ашиглан бусад амьтдын биед наалддаг байна.

1.    НЭГ ӨДРИЙН ЯЛАА

Наслалт: 24 цаг

Нэг өдрийн ялаа буюу "Mayfly” нь дэлхийн хамгийн богино настай шавж. Тэдний амьдрал ердөө 24 цаг үргэлжилнэ. Дэлхий дээр 2500 гаруй ялгаатай төрөл зүйлийн нэг өдрийн ялаа бий. Чухамдаа нэг өдрийн ялааны гэр бүлийн зарим гишүүд хэдхэн цагийн дотор үхдэг. Уг ялаа амьдралынхаа ихэнх хугацааг авгалдай байхдаа өнгөрөөдөг. Энэ ялааны цорын ганц зорилго бол нөхөн үржихүй. Амьдралынхаа энэ богино хугацаанд тэд бүлэг бүрдүүлэн боломжтой бүх гадаргуу дээр хамт бүждэг.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.