|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 09:49

Ковид19-ийн 575 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Ковид19-ийн 575 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

 

 

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 12226 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар, үүнээс зургаа нь эмнэлгийн шалтгаант халдвар байгаа юм. Эдгээрээс Улаанбаатарт шинээр 456 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 10093, орон нутагт 113 нэмэгдэж, нийт 1700 тохиолдол боллоо. Ерөнхийдөө Дундговь, Өмнөговь, Говь-Алтайгаас бусад бүх аймагт халдвар тархжээ. 24 цагийн хугацаанд 4 хүн нас барсанаар коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 17 болжээ.  Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд найман хүн нас барсан нь нөхцөл байдал хүнд байгааг илтгэж байна.

Мөн хугацаанд 185 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 6912 боллоо. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.