| |
АстраЗенека вакцины тарилга цус бүлэгнүүлдэг
АстраЗенека вакцины тарилга цус бүлэгнүүлдэг болохыг Европын эмийн хяналтын алба тогтоолоо. Энэ тухай мягмар гарагт Франс пресс агентлаг Twitter дэх өөрийн хуудсаар мэдээлсэн байна.
Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа яагаад цусны бүлэгнэл үүсдэг нь одоогоор ойлгомжгүй байна хэмээн тус байгууллагын вакцин хариуцсан захирал Марко Кавалери хэлжээ. Үүний өмнөхөн тэр Италийн "Il Messaggero” сонинд ярихдаа, АстраЗенека вакцин болон цусны бүлэгнэлийн холбоог ойрын хугацаанд агентлаг батална гэсэн байв.
Мөн мягмар гарагаас Их Британийн эмнэлгийн зохицуулагч байгууллага АстраЗенека вакцины ашиглалтыг хязгаарлах асуудлыг авч үзэж буйг мэдээлжээ. Гуравдугаар сарын 24-ний мэдээгээр тархины судас бөглөрсөн 22 тохиолдол, бусад судасны бөглөрөлтийн найман тохиолдол бүртгэгджээ. Британийн долон иргэн энэ вакцины дараа үүссэн судас бөглөрөлтөөс болж амиа алджээ. Вакцины дараа уушгины судас бөглөрөн нэг эмэгтэй нас барсны дараа Нидерландад энэ сарын 2-ноос эхлэн AstraZeneca вакциныг хоригложээ. Тус улсад тарилгын дараа 25-65 насны таван эмэгтэйд судасны бөглөрөл үүсэж, цусны улаан бөөм цөөрсөн нь тогтоогджээ.