|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 09:49

ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

 

Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ. 

Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПГУ/полимролын гинжин урвал/-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой. Хэрвээ ПГУ-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.