| |
Ковид-19 Хөл хорионд байх хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөх арга
2020 оноос эхлэн хүмүүс цар тахлаас үүдэн хөл хорионд ороод байгаа.
Та дор хаяж нэг долоо хоног болон түүнээс удаан хугацаагаар гэртээ гацсан байгаа байх. Шаардлагатай хоол хүнсээ авахаар л гэрээсээ гадагшаа гарч байна уу?
Та бидний ихэнх нь өөрийгөө тусгаарлаж, КОВИД-19 тахал, хүмүүсийг нийгмээс холдуулж янз бүрийн сэтгэл хөдлөлд автаж олон янзийн мэдрэмжийг мэдэрч байгаа байх. Хүмүүс бид нийгмээс хамааралтай тул өөрийгөө нийгмээс тусгаарлах нь хэцүү байж болох юм.
Гэсэн хэдий ч үүнийг даван туулах арга замууд байдаг. Энэ удаад өөртөө болон гэр бүлдээ өөрчлөлт хийж, илүү хялбар болоод хөгжилтэй байдлаар энэ үеийг даван туулах зөвлөгөө хүргэе.
Найз нөхөд, хол байгаа гэр бүлийнхэн ажлын хамтрагчтайгаа Дэвшилтэд технологи ашиглан илүү холбоотой байх.
Хэдийгээр та биеэрээ уулзаж нэгдэж чадахгүй ч гэсэн гэр бүл, найз нөхөдтэйгээ холбогдохын тулд FaceTime, Skype эсвэл Zoom гэх мэт янз бүрийн технологийн платформуудыг ашиглаж болно.
Сайн дурын ажил хийж өөрийгөө завгүй байлгах
Судалгаанаас харахад сайн дурын ажил хийх нь сэтгэл хөдлөлийг сайжруулж, зорилгодоо хүрэх боломжийг олгодог. Хорио цээрийн дэглэм тогтоосон нь сайн дурын ажил хийх боломжгүй гэсэн үг биш юм. Чөлөөт цагаараа бүсийн эмнэлгүүдэд маск оёх, асрамжийн газар эсвэл туслах хүмүүст захидал бичих эсвэл буйдангаас хийж болох бусад сайн дурын үйл ажиллагааг анхаарч үзээрэй
Шуудан ба Захидал илгээх
Шуудан эсвэл захидал авахад хэн дургүй байх вэ ? Гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхөддөө гараар бичсэн карт эсвэл захидал илгээх. Хэрэв та бүтээлч төрлийн хүн бол тухайн хүндээ таалагдах өөрийнх нь мэддэг уран бүтээл, гар урлалын бүтээлээ илгээх талаар бодож үзээрэй. Энэ нь зураг зурахаас эхлээд өөрийн гараар хийсэн үнэт эдлэл, сүлжмэл эдлэл гэх мэт зүйл байж болно.
Виртуал номын клуб байгуулах
Олон номын клуб, номын сан хаагдсан ч одоо үед ном уншихад ашиглаж болох програмуудолонбайдаг. Технологийн давуу талыг ашиглаж, найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт виртуал номын клуб байгуул. Номоо сонгоод, чөлөөт цагаараа уншиж, дараа нь уулзаж санал бодлоо ярилцана уу.
Өөрийгөө болон гэр бүлээ хөгжүүлэх зөв хэвшилд сургах
Одоо хүүхдүүдээ гэртээ сургах шаардлагатай болсон эцэг эхчүүдэд зориулсан онлайн сургалт хувь хүний хөгжлийн сургалт, хэлний мэдлэгээ сайжруулах онлайн курс олон болсон. Хорио цээрийн дэглэм хаашаа ч гарч чадахгүй ч гэрээсээ олон зүйл хийж сурах боломж бидэнд бүрдсэн. Хөдөлгөөнтэй байх, ном унших, гэрийн ажил хийх, бусадтай холбогдох, хооллох гэх мэт бүх зүйлийг өөртөө зориулан хэвшил болгон тохируулах хэрэгтэй.
Идэвхитэй байгаарай
Биеийн тамирын заал, фитнесс төвүүд хаалттай байгаа боловч энэ нь та дасгал хөдөлгөөнөө зогсоох ёстой гэсэн үг биш юм. Богино хугацаанд бие даан бие бялдрын дасгал хийх нь ашигтай байж ч болно. Гадаа гарч, зугаалж эсвэл энэ үеийг ашиглан гэртээ их цэвэрлэгээ хийх эсвэл гэртээ засвар ажил хийх хэрэгтэй.