| |
Улаанбаатар хот өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Тодруулбал, коронавирусийн халдвар улмаас бэлэн байдлын зэрэгт
Улаанбаатар хотод тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдөр 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна.
Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-22.00 цагт ажиллана. Мөн шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжиж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбаруудыг танилцуулж байна.
1.Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
2.Барилгын материалын худалдаа, модны зах
3.Авто техникийн зах
4.Ресторан, кафе, цайны газар
5.Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
6.Хувцас захиалга засвар үйлчилгээ
7.Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
8.Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
9.Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
10.Цүнх захиалга
11.Нүдний шил захиалга, засвар
12.Цоож түлхүүр, цаг засвар
13.Хими цэвэрлэгээ, угаалга
14.Гэрэл зураг
15.Айл нүүлгэх үйлчилгээ
16.Эд бараа түрээслэх үйлчилгээ
17.Нийтийн бие засах газар
18.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
19.Авто засвар, дугуй засвар