| |
Танилц: Хөл хорио дуустал дараах 18 чиглэлийн байгууллагууд ажиллана
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгах шийдвэр гаргасан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 11-ны 06:00 цаг хүртэл сунгаж, бусад аймагт тогтоосон хөл хориог өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн юм.
Ингэхдээ хөл хорионы үед 13 чиглэлийн байгууллагын ажиллуулж байсан бол хөл хориог сунгасан дараагийн хоногт 18 болгон өөрчиллөө. Тодруулбал,
1. Эрчим хүчээр хангах
2. Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо
3. Цахилгаан, дулаан , усан хангамж, ариутгал татуурга
4. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
5. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл/
6. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
7. Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, урсгал, золбин нохой устгал
8. Оршуулга
9. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт
10. Шүүх, прокурор, өмгөөлөл, наториат
11. Улсын чухал объяктууд
12. Мод модон үйлдвэрлэл
13. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
14. Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл
15. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
16. Хэвлэх болон сав баглаа боодлын үйлдвэрлэл
17. Банк, санхүү хөрөнгийн бирж
18. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа