|
Видео

Шинэ мэдээ

Хадгаламжийн хүүг бууруулах нь зөв, буруу

Хадгаламжийн хүүг бууруулах нь зөв, буруу

 

Цар тахлын эдийн засгийн хүндрэлийн үед банкуудын зээлийн хүүг буулгах, тэглэх асуудал эрчимтэй яригдаж байгаа. Тэгвэл үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар нар УИХ-ын Түр хорооны өчигдрийн хурлаар хадгаламжийн хүүг бууруулах санал гаргасан юм. Энэ санал нь хэр үндэслэлтэй болох талаар эдийн засагч, банкируудын байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Х Булгантуяа: Хадгаламжийн хүү өндөр бга учраас зээлийн хүү өндөр бна. Өндөр хадгаламж эзэмшдэг цөөхөн хүн хадгаламжийн хүүнээсээ татгалзаж эдийн засгаа дэмжиж болно. Монголбанк энэ талаар санал гаргах хэрэгтэй.

Эдийн засагч Д.Ангар: Хэд хэдэн гишүүдээс хадгаламжийн хүүг тэглэж зээлийн хүүг буулгах санал гарлаа. Иргэд, аж ахуйн нэгжид хамгийн хэрэгтэй шийдэл. Гэхдээ эцсийн шийдвэрийг өндөр хадгаламжтай том дарга нар маань гаргана. Тэд ацан шалаанд байна. Төрөө засах уу биеэ засах уу гэдгээ шийдэж чадахгүй л сууна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Хадгаламжийн хүүгээ тэглүүлье гэвэл банкин дээр очоод гэрээгээ ѳѳрчлѳх нь хэнд ч нээлттэй. Харин бусад хүмүүсийн байгуулсан гэрээнд хѳндлѳнгѳѳс оролцож, нѳхцлийг ѳѳрчлѳх эрх одоогийн хуулиар ямар ч том даргад байхгүй. Манай улс 90-ээд оны эхээр бараг хадгаламжгүй байсан. ОУВС-ийн зөвлөмжөөр хадгаламжийн хүүгийн доод хэмжээг түр хугацаанд тогтоож байв. Зах зээлийн ачаар хүмүүс хадгаламжтай болсон. Зах зээл байхгүй бол хүмүүс хадгаламжаа өөр зүйлд хувиргана, хүмүүс ухаантай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.