| |
Нэг тэрбумын машинуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ
Захирамжаар төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нэг тэрбум
530 сая төгрөгийн үнэ бүхий агаарын бохирдлыг хэмжих тусгай зориулалтын
авто машин, бага оврын олон үйлдэлт трактор, тусгай зориулалтын болон
суудлын авто машин, нийт 11 тээврийн хэрэгсэл, Бүгд найрамдах Солонгос
улсын Онцгой байдлын газраас хандивласан 22 сая 179 мянган төгрөгийн
үнэ бүхий хоёр тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг
Нийслэлийн Агаарын чанарын алба, Чингэлтэй дүүргийн Жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих "Бизнес инкубатор” төв, "Чингэлтэйн Ахмадын амралт”
ОНӨААТҮГ, Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс,
Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар
нэгтгэл ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, захирал нарт
даалгав.