|
Видео

Шинэ мэдээ

Г.Ууганбаярыг сонгох ТАВАН шалтгаан

 

 

 Г.Ууганбаярыг сонгох  ТАВАН шалтгаан

 

Гантөмөрийн Ууганбаяр нь Эрх зүйч мэргэжилтэй. 2012 онд Эдийн засаг эрх зүйн зөвлөгөө гэх Монголын томоохон хуулийн Фермид туслах хуульчаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн.

2013 оноос СХД-ын Засаг даргын тамгын газарт Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож байсан.

Түүнийг салбартаа манлайлагч нэгэн байсан хэмээж 2016 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэсгийн даргаар томилжээ. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаас 2016-2020 оны хооронд 17 эмнэлгийн зам талбайг тохижуулах ажлыг эхэлсэн байсан. Тэрээр энэ хугацаанд тохижилтын хэлтсийн даргаар ахлан, амжилттай уг ажлын ард гарж байсан.

2017 онд ГССҮТ-ийн удирдлагын зүгээс орц гарцыг шийдвэрлэж өгөхийн хүсэн дээрх ажлыг хэрэгжүүлснээр Гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд гурван орц гарцаар үйлчлүүлэх боломжтой болсон.

2019 онд Таван толгой төмөр замын компанид төсөл хөтөлбөр хариуцсан дэд захирлаар томилогдож ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа төмөр зам барих томоохон төсөлийг хэрэгжүүлэн ажилласан. Энэ нь одоог хүртэл амжилттай хэрэгжиж яваа.

"Жишиг хотын төлөө ТББ”-ыг байгуулахдаа "Дэлхийд ая тухтай амьдрах боломжтой 234 орны тоонд Монгол улсаа оруулах”зорилготойгоор байгуулж байсан. Тэрээр үүнийг хэдэн зуун жилийн дараа биелэгдэх боломжтой зүйл биш хэмээн ярьж байсан юм.

Тэрээр Нийслэлийн хамгийн бага нэгжээс эхлэн ажиллаж байсан учир Нийслэлийн аль хэсэгт асуудал гарч байгаа болох тэрхүү асуудлыг хэрхэн ямар гарц гаргалгаагаар шийдэж болох вэ гэсэн ажлын баримжаатай болсноо онцолж байв.

Ийнхүү түүнийг МАН-аас Нийслэл хотоос хамгийн хүн ам ихтэй, газар нутгийн хувьд ч хамгийн том Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлэх болсон аж. Г.Ууганбаяр нь Улаанбаатар хотоо Дэлхийн жишиг хотын нэг болгохын төлөө зорин ажиллах байгаа хэмээжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.