|
Видео

Шинэ мэдээ

Нийслэлд бүртгэлтэй 602 мянган тээврийн хэрэгслийн 21.4% нь Toyota Prius маркийнх

Нийслэлд бүртгэлтэй 602 мянган тээврийн хэрэгслийн 21.4% нь Toyota Prius маркийнх

 

Манай улсад 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1,114,728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 602,189 буюу 54.02% нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог.

Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслүүдийг хөдөлгүүрийн төрлөөр ангилбал,

  • бензин хөдөлгүүртэй 407,712,
  • дизель хөдөлгүүртэй 129,858,
  • цахилгаан хөдөлгүүр бүхий 306,
  • хийн хөдөлгүүр бүхий 13,641 тээврийн хэрэгсэл байгаа ба тэдгээрийн 128,983 буюу 21.4% нь Toyota Prius маркийн автомашин байна.

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийслэлд 66,360 автотээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авжээ.

Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй нийт автотээврийн хэрэгслийн 424,482 буюу 70.48% нь үйлдвэрлэгдсэнээс хойш 10-аас дээш жил ашиглагдсан буюу эдэлгээний баталгаат гүйлтийн нөөц багатай гэсэн үг.

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2020.09.01-ний өдрийн байдлаар 313,072 тээврийн хэрэгсэл хамрагдаж, анхны үзлэгээр 3,264 автотээврийн хэрэгсэл "тэнцээгүй” байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler