|
Видео

Шинэ мэдээ

Орос, Хятад, Ираны хакерууд Трамп, Байдены штабад халдсан гэв

Орос, Хятад, Ираны хакерууд Трамп, Байдены штабад халдсан гэв

 

БЕРЛИН. /DW/. 
Орос, Хятад, Ираны хакерууд удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилтай холбоотой байгууллагууд, хувь хүмүүсийн мэдээлэлд халдсан гэж "Microsoft” компанийн шинжээчид мэдэгджээ.  
"Сүүлийн долоо хоногуудад Орос, Хятад, Ирантай холбоотой хакерууд Дональд Трамп болон түүний өрсөлдөгч Жо Байдены сонгуулийн штабуудын цахим сүлжээнд илүү их халдаж байна Кибер халдлагын зорилго нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хоёр нэр дэвшигчтэй ойр хүмүүс, байгууллагуудын талаар мэдээлэл олж авах юм” гэж тус компанийн цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурдсан байна.
 
 
 
"Microsoft”-ийн шинжээчдийн мэдэгдэж буйгаар, ОХУ-аас үйл ажиллагаа явуулдаг гэгддэг "Strontium” хэмээх хакеруудын бүлэглэл ("Fancy Bear” нэрээр мөн алдартай) "сонгуулийн кампанит ажлын штаб, хүний эрхийг хамгаалах бүлгүүд, намууд, улс төрийн зөвлөхүүд зэрэг 200 гаруй байгууллагад халдлага үйлджээ".
 
 
 
Харин Хятад, Иранаас халдлага үйлддэг хакерууд сонгууль болон Трамп, Байдан нарын сонгуулийн штабтай холбоотой өндөр албан тушаалтнууд руу халдсан аж. Ихэнх халдлагыг аюулгүй байдлын хэрэгслүүд цаг алдалгүй илрүүлж, урьдчилан сэргийлсэн гэж "Microsoft” мэдэгджээ. Кибер халдлагад өртсөн бүх байгууллага, хувь хүмүүс тус компаниас зохих мэдэгдлийг хүлээн авсан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler