|
Видео

Шинэ мэдээ

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 167 иргэн эх орондоо ирлээ

 

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 167 иргэн эх орондоо ирлээ

 

Улсын онцгой комиссын шийдвэрээ өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр  удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авлаа. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн  хоёр дахь тусгай үүргийн транзит онгоц өчигдөр 20:40 цагт "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирлээ. 

Энэхүү нислэгт  бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Хабу”, "Зүчи”, "Наранбулаг”, "Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарлажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler