|
Видео

Шинэ мэдээ

Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

 


МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өдөнгөж саяхан 12.50 цагт Буянт-Ухаад газардлаа.  Нийт 172 хүн /дипломат ажилтан 4/ ирж буй юм. 

Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна. 

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Ориентал, Алтай, Боржигон, Мичид зочид буудалд тусгаарлана. МИАТ компани 2020.07.08 буюу маргааш мөн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж 260 орчим иргэнээ авчирна.

Улсын онцгой комиссын Шуурхай штаб


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler