|
Видео

Шинэ мэдээ

Шинэ гишүүдээс хэн дөрөв У. Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж ажиллах вэ?

Шинэ гишүүдээс хэн дөрөв У. Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж ажиллах вэ?

 


Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга У. Хүрэлсүхийг шинэ Засгийн газраа хэрхэн бүрдүүлэхийг ард түмэн анхааралтай ажиглаж сууна.

Үндсэн хуульд дөрвөн сайд л "давхар" дээлтэй байна гэж заасан. Тэгэхээр шинэ парламентын гишүүдээс хэн дөрөв У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж ажиллахыг сонирхох нь дамжиггүй. Албан бус мэдээллээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хоёр  улирч, харин Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдад Н.Учрал, ХЗДХ-ийн сайдад Х.Нямбаатар  нарыг дэвшүүлэх болов уу гэсэн таамаглал явж байна.

 

Х.Нямбаатар гишүүний тухайд өнгөрсөн хугацаанд Хууль зүйн байнгын хороог удирдаж, чамгүй өндөр үнэлгээ авсан нэгэн учраас салбарын тэргүүнээр яригдах нь зүйн хэрэг биз.

Харин Н.Учрал гишүүн манай улсад зайлшгүй шаардлагатай байгаа тэтгэврийн реформыг хийхээр зориглон,  xувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг санаачлан, өнгөрсөн УИХ-д өргөн барьсан. Хэрвээ Н.Учрал салбарын сайдаар томилогдвол ард түмний хүлээлт болсон тэтгэврийн реформ цаг алдалгүй хэрэгжих боломжтой гэсэн горьдлого иргэдийн дунд яригдаад эхэлжээ. Дашрамд дуулгахад Хувийн тэтгэврийн сангийн хууль батлагдсанаар тэтгэвэр авагчид хамгийн багадаа сардаа 777 мянган төгрөг авах боломжтой юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler