|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

ОБЕГ: Туулд голд живсэн 3 настай хүүдийн цогцсыг олжээ

ОБЕГ: Туулд голд живсэн 3 настай хүүдийн цогцсыг олжээ

 


Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт "Туул” голд 3-6 насны гурван эрэгтэй хүүхэд тоглож байгаад гурван настай А живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 29-ний 20.10 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 30-ны 08.30 цагт осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.

Мөн зургадугаар сарын 28-нд нийслэлийн 85 дугаар сургуулийн урд талд "Туул” голд хоёр хүн живсэн. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 настай эрэгтэйн цогцсыг тухайн өдөр олсон бол Сонгинохайрхан дүүргийн иргэн 20 настай С-ийн цогцсыг өчигдөр олж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler