|
Видео

Шинэ мэдээ

С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

 


УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн будлиантай болсон гэдэг нэр дэвшигчдийн гомдлоор Сонгуулийн Ерөнхий хороо, нэр дэвшигч нарыг өөрсдийг нь байлцуулан, санал хураалтын хуудсыг дахин тоолох шийдвэр гарсан. Маргаантай гэж үзэж байгаа тойргууд дээр гараар тоолж байгаа бөгөөд эхний тойргууд дээрх тооллогын дүн гарчээ.

Тодруулбал, АН-аас нэр дэвшигч нарын гомдлоор Сүхбаатар дүүрэгт саналын хуудсуудыг тоолж дуусчээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэболд "За Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая” хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler