|
Видео

Шинэ мэдээ

АНУ Монголын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна

 

АНУ Монголын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна

 

ВАШИНГТОН. /TASS/. Монгол Улсад болсон парламентын сонгуулийг АНУ өндрөөр үнэлж байгаа бөгөөд тус улсын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна гэж Төрийн департаментын пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. "Зургадугаар сарын 24-нд Монголын ард түмэн өөрсдийн салшгүй эрх болох парламентын сонгууль явуулах эрхээ хэрэгжүүлснийг АНУ сайшааж байна. 
 Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын "гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг. Дараагийн Засгийн газартай түншлэлийн харилцаа тогтоох, нийтлэг ардчилсан үнэт зүйл, Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна. 
Эрх баригч Монгол Ардын Намын /МАН/ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр, тус нам сонгуулийн урьдчилсан дүнгээр 76 суудалтай Улсын Их Хуралд /парламент/ 62 суудал авчээ. МАН-ын гол өрсөлдөгч болох Ардчилсан нам 11 мандат авсан байна. Сонгуулийн ерөнхий хорооных нь мэдээллээр, сонгуулийн ирц 74 орчим хувьтай байв.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler