|
Видео

Шинэ мэдээ

Түүнийг сонгох таван ШАЛТГААН ДАМДИНСҮРЭНГИЙН ӨНӨРБОЛОР

Түүнийг сонгох таван ШАЛТГААН ДАМДИНСҮРЭНГИЙН ӨНӨРБОЛОР

 

 


УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Дамдинсүрэнгийн Өнөрболорыг сонгох таван шалтгаан.

"Тэр бол гадаад хэлний гайхалтай авьяастай нэгэн"

Дамдинсүрэнгийн Өнөрболор орос, солонгос хэлийг орос хүн, солонгос хүн шиг сурсан.

Хэлний гайхалтай авьяастай хүн. МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн дипломатч, бизнесийн удирдлагын чиглэлээр мөн суралцсан. Оюутан байхаасаа орчуулгын ажил давхар хийсээр ирээдүйн бизнесийн сууриа тавих хоёр түмэн доллар хуримтлуулж чадсан чадалтай, сүйхээтэй оюутан байв. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд амьдарч байгаа эмээдээ 200 ширхэг аяга шуудайнд хийгээд аваачиж өгч байжээ. Яагаад гэвэл эмээ нь орсон гарсан бүхэнд ундтай хоолтой байдаг"жин тан " Цэгмид гэж хүн байжээ.Эмээгээсээ аливаад төгсрөхөд хичээл зүтгэл л хэрэгтэй гэдэг ухааныг сурсан юм.

"Тэр бол шинэ санаа үйлдвэрлэгч, хөдөлмөрч эмэгтэй"

Дамдинсүрэнгийн Өнөрболор хүүхэд байхдаа санаа үйлдвэрлэгч байсан.Ангийнхандаа англи хэл зааж, чиглүүлэгч нөлөөлөгч охин байж чадсан.Тэрээр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд суралцаж байхдаа ангийнхаа хүүхдүүдэд орос, англи хэл зааж манлайлал гэдэг зүйлийг хүүхэд байхаасаа мэдэрч эхэлсэн байдаг.

Тэр боломж болгоныг амилуулагч, түүний толгойд боломжгүй гэдэг үг байдаггүй.

"Тэр бол харилцааны урлагийг төгс эзэмшсэн нэгэн"

Дамдинсүрэнгийн Өнөрболор хүнтэй харилцах харилцааны урлагийг төгс эзэмшсэн хүн.1990-ээд оны дунд үед бизнестээ хөрөнгө татна гэдэг хэцүү зүйл байв. Тийм үед тэрээр БНСУ-аас хөрөнгө оруулалт татаж, хамгийн гол нь урт удаан тууштай хадгалж, барилгын бизнесээ амжилттай тэлж чадсан итгэл найдвартай хамтрагч болж чадсан.

Одоо Монголын барилгын үндэсний ассациоцын Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг. Сөүл группийн Гүйцэтгэх захирал хүн.

"Тэр бол дэлхийн стандартыг сахиж, шилдэг технологийг эрхэмлэдэг хүн"

Дамдинсүрэнгийн Өнөрболор Монгол Улсад ресторан нийтийн хоолны газрын болон барилгын салбарт өндөр технологи, стандарт нутагшуулагч хүн байж чадсан.

Тэрээр Монголын барилгын салбарын тэргүүлэх захирлуудын нэг.

Түүний хувь нэмрийг барьж босгосон хорооллуудын тоогоор биш харин энэ салбарт бий болгосон чанар, стандарт, шинэ жишгээр хэмжих хэрэгтэй. Мөн Сөүл ресторан монголын нийтийн хоолны газруудын нүүр царай болж, гадаад орнуудын өндөр дээд төрийн тэргүүнүүдэд олон жил тасралтгүй үйлчилж ирлээ.

"Тэр бол бодлого боловсруулж, шийдэл нийлүүлэгч тууштай эмэгтэй"

Дамдинсүрэнгийн Өнөрболор бодлого боловсруулагч, шийдэл нийлүүлэгч болохын төлөө тасралтгүй хичээж ирсэн.Хүн эзэмшсэн боловсролоо, олж авсан мэдлэгээ, хураасан туршлагаа амьдралд үр ашигтай ашиглаж, байнгын хөдөлгөөнд оруулж байх нь амжилтын нэг үндэс байдаг. Санаа үйлдвэрлэхийн зэрэгцээ бодлого боловсруулж, шийдэл нийлүүлнэ.

Төрд хүлээлгэн өгөхөд ДАМДИНСҮРЭНГИЙН ӨНӨРБОЛОР бэлэн болж бэлтгэгдсэн тул түүнийг сонгоход Залуу Үе хэзээд бэлэн байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.