|
Видео

Шинэ мэдээ

Трамп Бразилд зорчсон гадаадын иргэдэд хилээ хаалаа

Трамп Бразилд зорчсон гадаадын иргэдэд хилээ хаалаа

 


ВАШИНГТОН. /TASS/. Сүүлийн 14 хоногийн хугацаанд Бразилд зорчсон гадаадын иргэдийг АНУ-д нэвтрэхийг түр хориглосон тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейли Макинэни мэдээлжээ. Түр хязгаарлалтын арга хэмжээ тавдугаар сарын 28-ны 23 цаг 59 минутад хэрэгжиж эхэлнэ.

"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орноо хамгаалах үүднээс сүүлийн хоёр долоо хоногт Бразилд зорчсон гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг түр зогсоолоо. Энэхүү алхам нь Бразилд очсон гадаадын иргэд манай улсад халдварын нэмэлт эх үүсвэр болохгүй байх баталгаа болно. Шинэ хязгаарлалт АНУ, Бразилын хоорондох худалдаанд нөлөөлөхгүй” гэж Макинэни цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн АНУ-д хууль ёсоор байнга оршин суудаг хүмүүс, АНУ-ын иргэдийн эхнэр/нөхөр, эсвэл эцэг эх, асран хамгаалагч нарт энэ хязгаарлалт хамаарахгүй. Мөн АНУ-ын Засгийн газрын урилгаар коронавирустэй тэмцэх асуудлаар ирж буй гадаадын мэргэжилтнүүд, Агаарын болон Тэнгисийн цэргийн хүчний багийн төлөөлөгчид хязгаарлалт тогтоосны дараа Америкт нэвтэрч болно.

Бразил улс нь коронавирусээр хамгийн олон хүн халдварласан орнуудын жагсаалтад АНУ-ын дараа  хоёрдугаарт орж байгаа юм. Тус улсад халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгджээ. Жонс Хопкинсийн их сургуулийн хамгийн сүүлийн мэдээллээр, Бразилд халдвар авсан хүний тоо 347 мянга давж, 22 мянга гаруй хүн нас барсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.