|
Видео

Шинэ мэдээ

Орбитод том хэмжээний гал гарч, ШТС руу орох эрсдэл үүсээд байна

    

Орбитод том хэмжээний гал гарч, ШТС руу орох эрсдэл үүсээд байна

 

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Орбит орчимд том хэмжээний гал гарч байна. Одоогоор 4-5 гал унтраах машин очиж, галыг унтраахаар ажиллаж байгаа юм. Дээврийн хар цаас үйлдвэрлэдэг үйлдвэрийн агуулахад гал гарсан учраас унтраахад хүндрэлтэй байгаа талаар иргэдээс мэдээлэл өгч байна. 

Хамгийн аюултай нь гал гарч байгаа үйлдвэрийн ойрхон "Аргаль ойл" зэрэг  хоёр ч ШТС байрлаж байгаа юм. Тиймээс гал түймэртэй тэмцэх албаныхан хүч хаяж, хурдан унтраахаар ажиллаж байна. Гадаад салхитай байгаа учраас гал тийм ч хурдан унтрахгүй байгаа ажээ. 

Гал унтраахаар очсон машинуудын ус нь дуусаад буцаж, явж байна. Тиймээс Онцгой байдлын албанаас хүч нэмэгдүүлж ажиллаж байгаа аж.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler