|
Видео

Шинэ мэдээ

Харцага, начин цолтнуудын халз барилдаанаас цугларсан 5 сая төгрөгийн хандивыг ХӨСҮТ-д гардууллаа

Харцага, начин цолтнуудын халз барилдаанаас цугларсан 5 сая төгрөгийн хандивыг ХӨСҮТ-д гардууллаа

 


Улсын начин, харцага цолтой бөхчүүдийн халз барилдааныг зохион байгуулж, цахимаар үзэгчдэд хүргэсэн билээ. Тэгвэл энэхүү барилдааны үеэр цугларсан хандивыг ХӨСҮТ-д хандивлалаа.  Хандивын хэмжээ нь 5 сая төгрөг юм байна. Хандив гардуулах үйл ажиллагаанд Улсын начин Э.Даш, Ц.Одбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй бөхчүүд оролцсон юм.  Бөхчүүдийн төлөөлөл  иргэдийн эрүүл энхийн манаанд цаг, наргүй зогсож байгаа эмч нартаа зориулж хандив гардуулж байгаагаа хэлсэн юм. 

Тэгвэл хандив хүлээж авсан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Манай эмнэлэг хандив өгч байгаа хүмүүсийн сэтгэлийн өглөгийг хүлээж авах тусгай хүмүүс ажиллуулж байгаа. Зөв зүйлд зарцуулаад, буцаагаад ХӨСҮТ-ийнхөө цахим хуудсаар дамжуулж тайлагнана. Би өөрөө тамирчин хүн учраас бөхчүүдээ хүндэлж явдаг.  Одоо маш хүнд, нөгөө талаар түүхэн цаг үе. Энэ өвчнийг бид давж гарна аа. 10, 20 жилийн дараа мартагдах байх. Бид өнгөрсөн 5 сарын хугацаанд маш зөв ажиллаж, бодлого барьж чадсан учраас дотооддоо алдчихалгүй барьж чадлаа. Хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй байна.  

Бөхчүүд гэхээр л бүдүүн бааараг мэтээр ойлгодог. Тийм биш. Хурд, хүч, оюун ухаанаараа барилддаг. Түүнээс биш хар хүчээр дайраад байдаг юм биш. Бид коронавирустэй ч ухаантай тэмцэж, үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй байна" хэмээлээ. Улмаар бөхчүүдэд талархлын хуудас гардууллаа. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.