|
Видео

Шинэ мэдээ

АНУ гурван өдөр төрийн далбааг бөхийлгөнө

АНУ гурван өдөр төрийн далбааг бөхийлгөнө

 


ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж АНУ гурван өдөр төрийн далбааг бөхийлгөнө гэж Цагаан ордны тэргүүн Д.Трамп "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

"Халдварын улмаас нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж холбооны бүх байгууламжууд, үндэсний түүх дурсгалын газрууд гурван өдрийн турш далбаагаа бөхийлгөнө” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.

Түүнчлэн ирэх даваа гарагт улс эх орныхоо төлөө амиа золиосолсон Зэвсэгт хүчний албан хаагчдын дурсгалыг хүндэтгэх бөгөөд энэ өдөр мөн төрийн далбааг бөхийлгөнө гэдгийг Д.Трамп цохон тэмдэглэжээ. 

Сүүлд мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын нийт 1620902 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас тус улсад 96354 хүн нас барсан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler