|
Видео

Шинэ мэдээ

Тайланд улс цар тахлын улмаас ажилгүй болсон 10 000 иргэндээ ажлын байр санал болгожээ

Тайланд улс цар тахлын улмаас ажилгүй болсон 10 000 иргэндээ ажлын байр санал болгожээ

 


- Энэтхэг улсад нэг өдөрт коронавирусийн хамгийн их тохиолдол бүртгэгдсэн буюу 5611 хүн халдвар авчэээ

- Өмнөд Солонгост шинээр 32 тохиолдол нэмэгдэж, нийт 11 110-т хүрсэн байна

- Шинэ Зеландад шинэ тохиолдол илрээгүй

- Австралийн Засгийн газар ард иргэддээ бүс нутагтаа амралт хийхийг зөвшөөрсөн байна

- Тайланд улс цар тахлын улмаас ажилгүй болсон иргэддээ ажлын байр бий болгожээ.

Ази, Номхон далайн орнуудад коронавирусийн халдвар тохиолдол хэрхэн нэмэгдэж, ямар тархалттай явагдаж байгаа талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэе.

ЭНЭТХЭГ

Тус улсад Мягмар гарагт шинээр 5611 тохиолдол бүртгэгдэж, эндэгдлийн тоо 3303-аар нэмэгдэж, нийт батлагсдан тохиолдлын тоо 106,750 болсон байна. Энэ нь тус улсад өнөөг хүртэл бүртгэгдсэн халдварын тохиолдлуудаас хамгийн өндөр үзүүлэлт болсныг харуулжээ. Өнөөдрийн байдлаар шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

ӨМНӨД СОЛОНГОС

Лхагва гарагийн үдээс хойш сүүлийн 24 цагийн үзүүлэлттэй харьцуулахад Өмнөд Солонгост шинээр 32 хүн халдвар авч, нийт халдвар авагчдын тоо 11,1 мянга болон нэмэгджээ. Сүүлийн ес хоногт бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын бүгд 30-аас дээш байв. Шинээр халдвар авсан хүмүүсийн найм нь зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд нийт 1189 хүн гаднаас халдвар тээн тус улсад ирсэн байна.

ВЕЛИНГТОН ХОТ (Шинэ Зеланд улсын нийслэл)

Одоогийн байдлаар Шинэ Зеландад коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй байна. Тус улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 1503 хүрсэн гэж тус улсын гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

СИДНЕЙ, АВСТРАЛИ УЛС

Австралийн хамгийн олон хүн амтай муж болох Шинэ Өмнөд Вэльс (New South Wales) мужийн иргэд ирэх зургадугаар сараас эхлэн бүс нутгийн амралтаа эдлэх боломжтой болсон байна. Ингэснээр тус улсад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг олон мянган бизнес эрхлэгчид өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Австралийн засгийн газар зүгээс конавирусийн халдварт нэрвэгдсэн Номхон далайн 10 улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зарлажээ. Мөн цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт ихээхэн буурч байгааг Дэлхийн нүүрстөрөгчийн төслийн судлаачид тогтоосон байна.

СИНГАПУР

Тус улс олон нийтийн дунд хөл хорио тогтоосон хэсэг, хориглосон арга хэмжээ, тусгаарлалтаа зургадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн гурван үе шаттайгаар үргэлжлүүлэх болно гэж Сингапурын Эрүүл мэндийн яам мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

БАНГКОК, ТАЙЛАНД

Тайландын Аялал жуулчлалын яамнаас мягмар гарагт аялал жуулчлалын логог "Гайхамшигтай Тайланд”-аас "Гайхамшигт Тайланд” болгон шинэчлэн байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн Тайландад цар тахлын улмаас одоогоор ажлын байргүй болох 10,000 орчим хүмүүст улсын сургуульд багшлах, багшийн түр ажлын байр санал болгож байна гэж Боловсролын сайд Натапол Тепсуван мягмар гарагийн мэдэгдэлдээ дурьдсан юм.

КАТМАНДУ (Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс)

Тус улсад Мягмар гарагийн байдлаар 27 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тохиолдол 400 давсан байна гэж тус улсын Эрүүл мэнд, хүн амын яамнаас мэдээлэв.

Эх сурвалж: Xinhua

Э.Мөрөн


Тайланд улс цар тахлын улмаас ажилгүй болсон 10 000 иргэндээ ажлын байр санал болгожээ

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler