|
Видео

Шинэ мэдээ

Д.Нямхүү: Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 42 боллоо

Д.Нямхүү: Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 42 боллоо

 


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг танилцуулж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр гурван лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс хоёр нь сэжигтэй тохиолдол байсан. Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй.

Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрлээ.

Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Эдгээр иргэдийн эмчилгээ үргэжилж байна.

Тандалтын зорилгоор Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулж хийсэн долоон шинжилгээнд коронавирус илрээгүй" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.