| |
ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол нэг өдөрт 10,000-ыг давлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 10,633 шинэ тохиолдол илэрсэн тухай ОХУ-ын цар тахалтай тэмцэх төв Ням гарагт мэдээлжээ. Энэ нь нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо бөгөөд өмнөх өдрөөсөө 10,000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Өчигдөр ОХУ-д 58 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 1,280 болжээ. Коронавирусийн цар тахал харьцангуй хожуу дэгдсэн нь бэлтгэл хангах боломж олгосон учраас нас баралтын тоо бага байгаа гэж Оросын эрх баригчид тайлбарлаж байна. Коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор тус улсад гуравдугаар сарын сүүлээс эхлэн хорио цээрийн хатуу дэглэм тогтоод байна. Энэ дэглэмийн дуусах хугацааг тавдугаар сарын 11 хүртэл сунгаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус улсын хоёрдугаар хүн, ерөнхий сайд Михайл Мишустин коронавирусийн халдвар авснаа зарласан бол барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев, түүний орлогч сайд Дмитрий Волков нар дараа нь бас халдвар авснаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN