|
Видео

Шинэ мэдээ

ХӨСҮТ: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа

ХӨСҮТ: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа

 


СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн  захирал Д.Нямхүү иргэдээс авсан шинжилгээний хариу болон бусад мэдээллийг өглөө. 

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Зам-Үүд суманд сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдлаа. 

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирусын халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус мөн адил илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээний ажил хийгдэж байна. Сэлэнгэ аймагт коронавирусын батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler